ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал нас уртадна

Б.Батчимэг | Zindaa.mn
2021 оны 12 сарын 11

ӨВЛИЙН ДУНД ЦАГААН ХУЛГАНА САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН МОГОЙ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2021.12.11 Бямба гараг
  • Билгийн тооллын: 8
  • Үс засуулвал: Нас уртасна
  • Наран ургах, шингэх: 08.32-16.59
  • Барилдлага: Түлэх   
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй   
  • Суудал: Шороо

Энэ  өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top