ДОРНЫН ЗУРХАЙ: Хулгана, жилтнээ аливаа үйлийг хийхэд ЭЕРЭГ сайн

Б.Батчимэг | Zindaa.mn
2021 оны 12 сарын 10

ӨВЛИЙН ДУНД ЦАГААН ХУЛГАНА САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАР ЛУУ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2021.12.10 Баасан гараг
  • Билгийн тооллын: 7
  • Үс засуулвал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ.
  • Наран ургах, шингэх: 08.31-16.59
  • Барилдлага: Шид   
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй   
  • Суудал: Гал

Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэв дэвших, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top