Хятад улс хиймэл дагуул хөөргөв

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 23

Өнөөдөр өглөө /2021.11.23/-ны 07 цаг 45 минутад Хятад улс Жючюний хиймэл дагуул хөөргөх төвөөс Чанжэн-4 С зөөгч пуужинг ашиглан "Гаофэнь-3 02" хиймэл дагуулыг хөөргөжээ. Хиймэл дагуул товлосон тойрог замдаа орж, хөөргөх ажиллагаа бүрэн амжилттай боллоо.

 Энэ хиймэл дагуул нь 1 метрийн нягтаршилтай, нэг өдрийн дотор эргэн харах чадвартай хуурай газрын болон далайн радарын хиймэл дагуулыг бүрдүүлдэг бөгөөд хөлөг онгоцыг таних дохио хүлээн авах автомат систем, хөлөг дээрх ажиглалт, далай дээрх онцгой байдал, далай тэнгис эх газрын байгаль орчныг хянах чадвартай юм. Гол нь далайн эрх ашгийг хамгаалах, далайн гамшгаас урьдчилан сэргийлж бууруулах, далайн динамик орчны хяналт, гамшгийг бууруулах, газар нутаг, байгаль орчныг хамгаалах, усан ашиглалт, хөдөө аж ахуй, цаг уур зэрэг салбарын хэрэглээний эрэлт хэрэгцээг хангана. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top