Монголын хоккейн лиг анх удаагаа битүү ордонд эхэллээ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 21

Өнөөдөр Монголын хоккейн түүхэнд түүхэн тоглолт болж байна. Монголын хоккейчид анх удаагаа эх орондоо битүү дээвэртэй ордонд тоглож байгаа нь энэ. ДАШТ, олимпод оролцох үе үеийн хоккейчдийн мөрөөдлийг биелүүлэх эхлэл болсон мөсөн ордон “Степпе арена” лигийн тэмцээнээ хүлээн авлаа.

Лигийн тоглолт дуучин Н.Ариунзаяагийн Төрийн дууллаар ёслол төгөлдөр эхэллээ.

Цар тахлын улмаас хоёр жил завсарлаад байсан Монголын хоккейн лигийн аварга шалгаруулах тэмцээний плэй-оффын тоглолтууд өнөөдөр эхэлж, 24-ний өдөр финалын шатны оролцогчид тодорно.

Өнөөдрийн эхний тоглолт Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” баг, Багануур ХК-ийн “Бага- Нуур багтай өрсөлдлөө. Хоёр багийн хэн түрүүлж, 2 ялсан нь финалд шалгарах юм.

Монголын хоккейн холбооны 2019-2020 оны лигийн тэмцээнд нийт 6 баг оролцоход плэй-оффын шатанд Эрдэнэтийн “Хангарьд” клуб 1-рт эрэмбэлэгдэж 4-р байраар шалгарсан “Багануур” багтай оноолт таарсан бол “Отгон од- Бласт” баг 3-н тойргийн дараах байдлаар цуглуулсан оноогоороо 2-рт эрэмбэлэгдэж, плэй оффын шатанд “Шарын гол” багтай учраа таарсан юм.

Монголын хоккейн лигийн тоглолтуудыг MNB SPORTS суваг шууд дамжуулан үзүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top