ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эд, мал арвидна

Б.Батчимэг | Zindaa.mn
2021 оны 11 сарын 18

 

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ШАРАГЧИН ГАХАЙ САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААН МОРЬ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2021.11.18  Пүрэв Гараг
  • Билгийн Тооллын: 14
  • Үс засуулвал: Эд мал арвидна.
  • Наран ургах, шингэх: 08.03-17.12
  • Барилдлага: Хүчин төгсөх   
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй   
  • Суудал: Төмөр

Энэ өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top