АНУ: Олон улсын цэргийн бүлэглэл байгуулахаар төлөвлөж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 10

ОХУ-ын Батлан хамгаалах яам 2021.11.09-ний өдөр "АНУ Оросын хилийн ойролцоо олон орны цэргийн бүлэглэл байгуулах бодолтой байна" гэж мэдээллээ. 

Оросын Батлан хамгаалах яам мөн өдөр хийсэн мэдэгдэлдээ "Одоогийн байдлаар АНУ-ын Европын командлалаас зохион байгуулж буй үндэстэн дамнасан цэргийн сургуулилт Хар тэнгисийн усан хилд явагдаж байна. Хар тэнгист АНУ-ын "Портер" эсминец, "Маунт Уитни" командын хөлөг онгоц, "Жон Ленсалл" шатахуун тээгч хөлөг онгоцнууд ажиллаж байна. АНУ-ын Агаарын цэргийн хүчний В-1В стратегийн бөмбөгдөгч хоёр онгоц Оросын хилээс 100 орчим километрийн зайд Хар тэнгис дээгүүр нисэж байна. АНУ-ын эдгээр үйлдлүүд нь АНУ Оросын хилийн ойролцоо үндэстэн дамнасан цэргийн бүлэглэл байгуулахыг зорьж байгааг харуулж байна" гэжээ.

Оросын Батлан хамгаалахын сайд Шойгу 7-ны өдөр хэлэхдээ "Оросын арми Хар тэнгис дэх Америкийн байлдааны хөлөг онгоцны үйл ажиллагааг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд ямар нэгэн өдөөн хатгалга гаргахыг хэзээ ч зөвшөөрөхгүй" гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top