ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өнгө зүс сайжирна

Б.Батчимэг | Zindaa.mn
2021 оны 11 сарын 10

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ШАРАГЧИН ГАХАЙ САРЫН ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХАР НОХОЙ ӨДӨР

 

  • Аргын Тооллын: 2021.11.10  Лхагва гараг
  • Билгийн тооллын: 6
  • Үс засуулвал: Өнгө зүс сайжирна
  • Наран ургах, шингэх: 07.51-17.21
  • Барилдлага: Идэр   
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө   
  • Суудал: Төмөр

 Энэ өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top