ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулахад сайн өдөр

Б.Батчимэг | Zindaa.mn
2021 оны 11 сарын 09

 ӨВЛИЙН ТЭРГҮҮН ШАРАГЧИН ГАХАЙ САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ТАХИА ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2021.11.09 Мягмар гараг 
  • Билгийн тооллын: 5
  • Үс засуулвал: Эд,мал арвижна.
  • Наран ургах, шингэх: 07.49-17.23
  • Барилдлага: Үхэх   
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй   
  • Суудал: Шороо

Энэ өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.

Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top