ДОРНЫН ЗУРХАЙ: Үхэр, тахиа жилтнүүдэд эерэг сайн

Б.Батчимэг | Zindaa.mn
2021 оны 11 сарын 05


ӨВЛИЙН ТЭРГҮҮН ШАРАГЧИН ГАХАЙ САРЫН ТАВАН ШАР МЭНГЭНТЭЙ УЛААГЧИН МОГОЙ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2021.11.05  Баасан гараг
  • Билгийн тооллын: 1
  • Үс засуулвал: Нас ахар болно
  • Наран ургах, шингэх: 07.43-17.28
  • Барилдлага: Түлэх   
  • Шүтэн барилдлага: Төрөхүй   
  • Суудал: Уул

 Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top