ДОРНЫН ЗУРХАЙ: Бич жилтнүүдэд ээлтэй өдөр

Б.Батчимэг | Zindaa.mn
2021 оны 11 сарын 04


НАМРЫН АДАГ ШАР НОХОЙ САРЫН ЗУРГААН МЭНГЭТЭЙ ЦАГААН УЛААН ЛУУ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2021.11.04  ПҮРЭВ ГАРАГ
  • Билгийн тооллын: 30
  • Үс засуулвал: Эрлэг лугаа учирна
  • Наран ургах, шингэх: 07.41-17.30
  • Барилдлага: Хотол чуулган   
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй   
  • Суудал: Ус

 Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top