ДОРНЫН ЗУРХАЙ: Хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Б.Батчимэг | Zindaa.mn
2021 оны 11 сарын 03


НАМРЫН АДАГ ШАР НОХОЙ САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
 

  • Аргын тооллын: 2021.11.03 Лхагва гараг
  • Билгийн тооллын: 28
  • Үс засуулвал: Хэрүүл тэмцэл ирнэ
  • Наран ургах, шингэх: 07.40-17.31
  • Барилдлага: Үл зохилдох   
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй   
  • Суудал: Огторгуй

 Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top