ДОРНЫН ЗУРХАЙ: Хонь, туулай жилтнээ сайн өдөр

Б.Батчимэг | Zindaa.mn
2021 оны 10 сарын 30

НАМРЫН АДАГ ШАР НОХОЙ САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ГАХАЙ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2021.10.30  Бямба гараг
  • Билгийн тооллын: 24
  • Үс засуулвал: Өвчин эмгэг ирнэ
  • Наран ургах, шингэх: 07.34-17.38
  • Барилдлага: Түлэх  
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй   
  • Суудал: Хий

 Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top