ДОРНЫН ЗУРХАЙ: Морь жилтнүүдэд ээлтэй өдөр

Б.Батчимэг | Zindaa.mn
2021 оны 10 сарын 29

НАМРЫН АДАГ ШАР НОХОЙ САРЫН ГУРВАН ХӨХ ЦАГААН МЭНГЭТЭЙ НОХОЙ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2021.10.29, Баасан гараг
  • Билгийн тооллын: 23 
  • Наран ургах, шингэх: 07.32-17.39
  • Үс засуулвал: Эд эдлэл идээ ундаа олдоно
  • Наран ургах, шингэх: 07.32-17.39
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
  • Суудал: Мод

Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн.

Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top