ФОТО: Монголчуудын мөрөөдлийг биелүүлсэн МӨСӨН ӨРГӨӨ

2021 оны 09 сарын 30

Монголын спортын ертөнц төдийгүй олон мянган спорт сонирхочг, хүүхэд багачуудын нэгэн мөрөөдөл биеллээ оллоо.

Эрс тэс уур амьсгалтай манай оронд өвлийн спорт, тэр дундаа хоккей, тэшүүрийн тамирчид шоовдор байдалтай олон жилийг үдсэн. Цас мөс хайлахаар тэмцээн уралдаан битгий хэл бэлтгэлээ ч хийж чадахгүй. Өвлийн гуравн сардаа л бэлтгэл хийхээр жилийн турш байнгын бэлтгэлтэй гадаадын тамирчидтай өрсөлдөх хэцүү. Битүү цэнгэлдэх хүрээлэнтэй болох гэж олон жил гадаадын хөрөнгө оруулагчдыг гуйж гувшаад бүтээгүй. Ийм байдалтай олон жил болсон байдлыг халсан Мөрөөдлийн мөсөн өргөө нээлтээ хийж, үүд хаалгаа дэлгэлээ. 

Одоо манай хоккей, тэшүүр, шорт-трекийн тамирчид энэ ордондоо бүтэн жил бэлтгэл хийж чадна. Энэ бүхнийг манай дотоодын баялаг бүтээгчид өөрсдийн хүч, хөдөлмөрөөр бүтээсэн юм.  

Дэлгэрэнгүй сурвалжилгыг ЭНД ДАРЖ уншина уу.

Гэрэл зургийг Д.АМАРЖАРГАЛ
 







Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top