Жюүрёогийн манлай бөх, Нишикидо дэвжээний Миторюү гэмтлийн улмаас Намрын тэмцээнийг орхилоо.

Миторюү нурууны архаг бэртэл нь хүндэрсэн тул барилдах аргагүй болсон байна. Тэрээр тэмцээний найман өдрийн дараа 2 даваа, 6 унаатай байлаа.
Намрын тэмцээнд ковидийн халдвар гарсан Миягино дэвжээний 4 сэкиторитой нийлээд нийт 9 цолтон гэмтэл, өвчний улмаас тэмцээнээс гарсан байна.

Сэтгэгдэл ( 0 )