ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2021 оны 08 сарын 28

НАМРЫН ТЭРГҮҮН УЛААН БИЧ САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ШАР БИЧ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2021.08.28, Бямба гараг
  • Билгийн тооллын: 21
  • Үс засуулвал: Өвчин ирнэ
  • Наран ургах, шингэх: 06.05-19.42
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
  • Суудал: Гал

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top