Б.Болортуяа ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдах боллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 05

Өнөөдөр Токиогийн олимпын чөлөөт бөхийн эрэгтэй 74, 125 кг болон эмэгтэй 53 кг-ийн жингийн барилдаан болж байна.

Эмэгтэй 53 кг-д Б.Болортуяа эхний тойрогт Гуамын Ркаела Акиног цэвэр ялсан.

Дараа нь Эквадорын Вальверде Мелендресийг мөн 15:5 оноогоор цэвэр яллаа. 

Хагас шигшээд дэлхийн хошой аварга, хошой мөнгөн медальтай Японы Маю Мүкаидатай барилдлаа.

Хурд хүчтэй, хашир япон бөхөд эхний үед 0:2 ялагдсан. Хоёрдугаар үед нэмж 4 оноо алдаад 3:6 ялагдлаа.

Манай бөх Польшийн Роксана Засина, Жозеф Эссомбе Тиако (Камерун) хоёрын ялсантай Хүрэл медалийн төлөө барилдана.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.187.199) 2025 оны 03 сарын 13

Ene ohin medali avchih geed bh shig sanagdaad bgm daa

1  |  0
Уншигч(66.181.161.51) 2025 оны 03 сарын 13

Барилдааныг нь хараад баймаар ерөнхийдөө туршлага л жаахан дутуу байснаас бусдаар бол дажгүй, ирээдүйтэй санагдсан шүү, цаашид улам хичээгээрэй, амжилт

1  |  0
Зочин(192.82.88.24) 2025 оны 03 сарын 13

Япон бохоос аль талаараа дутуу юм алга, нэг л Тийм юуч гэмээр юм дээ, аварга бох гэдгээр сурэнд нь сэтгэл зуй дутуу байв уу

2  |  0
зочин(103.57.92.51) 2025 оны 03 сарын 13

Японы бөхөөс арай бяр илүү байлаа Шүүгч анхаарлагагүй хариуцлагүй нөгөө бөхөд боломж олгож гай болох шиг санагдлаа Барилдааныг эхлүүлэх тухай мэдлэг тэр шүүгчид алга байна

1  |  0
Зочин(64.119.20.154) 2025 оны 03 сарын 13

Харин тэглээ, уг нь сумын начны бодвол арай идэвхтэй, барилдаанч юм даанч япон нь яалт ч үгүй сайн юм аа, гэхдээ хүрлийн бол авнаа

1  |  0
Close menu