Сарны бүтэн хиртэлтэй “Супер сар” гэх үзэгдэл давхцав

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 31

Бээжингийн цагаар /2021.05.26/-ны орой, дэлхийн олон газарт сар бүтэн хиртсэн үзэгдэл илэрчээ. Энэ удаагийн сарны бүтэн хиртэлт нь бас "супер сар" үзэгдэлтэй давхцсан болохоор одон орны хорхойтнуудад ховор тохиох мөч билээ.

Сарны хиртэлт гэдэг нь сар дэлхийн сүүдэр талд шилжин ордог одон орны үзэгдлийг хэлдэг юм. Харин 26-нд энэ жилийн "Супер сар" үзэгдэл мөн илэрчээ. "Супер сар" нь огторгуйд ховор тохиох одон орны үзэгдэл биш боловч бүтэн хиртэлттэй давхцах тохиолдол харин тун ховор байдаг. Хятадын Шинжлэх ухааны академийн Шанхайн одон орны ажиглалтын төвийн судлаач Чи Чаошян сэтгүүлчдэд: "Тооцоолж үзэхэд арван хэдэн жилд дунджаар санамсаргүй ийм нэг удаагийн тохиолдол гарах боломжтой юм" гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top