Европын Холбоо томоохон вакцин үйлдвэрлэгч болно

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 26

Европын Холбоо зунаас коронавирусний эсрэг вакцины томоохон үйлдвэрлэгч болох төлөвлөгөөтэй байна. Энэ талаар Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Европын Холбооны онлайн уулзалтын дараа болсон хэвлэлийн хурал дээр мэдэгджээ.

Тэрбээр “Европ зун гэхэд коронавирусний халдвараас хамгаалах вакцины хамгийн их хэсгийг үйлдвэрлэдэг тив болно” гэжээ. Макроны хэлснээр Европын Холбоонд вакцинжуулалтын ажил удаашралтай байсан боловч одоо гүйцэж байгаа аж. “ЕХ хамтын дархлаагаа бэхжүүлэхэд хангалттай тунгаар вакцин үйлдвэрлэж чадна” хэмээн Францын Ерөнхийлөгч итгэлтэй ярьж байна.

Европ нь вакцины салбарт өөрийн стратеги, дипломат ёстой цорын ганц тив хэмээн Эммануэл Макрон тодотгожээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
l(66.181.180.111) 2025 оны 03 сарын 13

za daa burahaas oor zvils algaa..

1  |  0
Top