Ж.Амарсанаа: Ковидын үед ХАМТАРЧ АЖИЛЛАЯ гэсэн хүсэлт өгсөөр байгаа ч ХАРИУ ИРДЭГГҮЙ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 24

Эрүүл мэндийн дэд сайд асан, анагаах ухааны доктор, "Хаппи Веритас" элэгний төв лабораторийн Ерөнхий захирал Ж.Амарсанаатай ярилцлаа. Тэрбээр БНХАУ-д коронавирусний халдвар анх дэгдэж байх үед голомт болсон Ухань хот руу явж, коронавирусийг эмчлэх багт ажиллая гэсэн мэдэгдэл хийж байсныг та бүхэн мэднэ. Коронавирусний нөхцөл байдал, Монгол дахь тархалт, шинжилгээ, вакцинжуулалт зэрэг асуудлаарх түүний байр суурийг хуваалцъя.


-Улаанбаатар тэр чигтээ коронавирусний голомт боллоо. Орон нутагт ч халдвар нэмэгдэж эхэллээ. Үүнийг дагаад эмч, сувилагчийн хүрэлцээ дутмаг болсон талаар холбогдох албаныхан мэдээлж байна. Ухань хүнд нөхцөлд байхад та очиж ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан. Тэгвэл өнөөдөр нийслэл хүнд байдалд орлоо. Таны оролцоо одоо ч чухал. Та Монголд халдварын голомтод ажиллах чиглэлээр ямар нэгэн оролдлого хийсэн үү?

-Би ямар ч нөхцөлд хаашаа ч явахад бэлэн байна. Тэр байтугай УОК-той хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж удаа дараа бичиг хүргүүлсэн. Франц иргэн халдвар авсан өдрөөс эхлээд л голомттой газар ажиллах хүсэлт өгсөөр ирсэн. Сүүлд ХӨСҮТ-тэй хамтарч ажиллах хүсэлт өгсөн. Харамсалтай нь надад ямар ч хариу ирдэггүй. Өнөөдөр Монгол Улс коронавирусний ямар ямар төрөл нь орж ирснийг судалж амжаагүй л байна. Европын орнуудад мутацид орсон коронавирус тархаж байна гэдэг судалгаа гараад байдаг. Иймд би өөрийн мэдлэг чадварыг улс орондоо зориулах хүсэлт өгсөөр байгаа. Манай эмнэлэг хүний генийн дараалал тогтоогоод байна. Хүний ген гэдэг нь вирусний генээс хэдэн 100, 1000 дахин том ген юм. Вирусний ген бол тийм ч хэцүү асуудал биш. Бидэнд коронавирусийн үед тулж ажилласан туршлага байхгүй ч тоног төхөөрөмж, ноу хау нь байна. Бидний ноу хауг ашиглаад энэ вирусний дараалал тогтооё гэхээр “бидэнд сорь байхгүй” гэдэг. Сорьц бол улсын хамгаалалтад бий. Тэр утгаараа хамтарч ажиллах албан бичиг өгсөн. Ямар ч хариу ирэхгүй байгаа тул би энд эмчийн ажлаа хийгээд сууж байна. Эдийн засгийн хүндрэлтэй үед маш олон хүнийг үнэгүй үзлэгт хамруулж, эмчиллээ.
 


-Таны мэргэшил бол элэгний өвчлөлийг эмчлэх. Тэгэхээр коронавирусийг эмчлэхтэй хэрхэн уялдах юм бэ?

-Элэг өвчлөх гол шалтгаан бол элэгний B, C, делта вирус байдаг. Энэ чиглэлээр маш олон эрдэм шинжилгээний ажлууд хийсэн байдаг. Би Япон улсад вирус судлалаар мэргэшсэн газар ажиллаж байсан. Тэр утгаараа вирус судлал бол надад ойрхон байдаг учраас өөрийн хувь нэмрээ оруулах гээд зүтгээд байгаа юм. Би бол вирус судлалыг огт мэдэхгүй хүн биш.

-Коронавирусний эсрэг хэд хэдэн арга хэмжээ авч байгаагийн нэг нь вакцинжуулалт юм. Гэтэл хэд хоногийн өмнө вакцин хийлгэсэн гэх эмэгтэй алхаж чадахгүй болсон талаар мэдээлэл цацагдлаа. Вакцин тариулахад хүндрэл гарах уу?

-Вакцин бол огт гаж нөлөөгүй зүйл биш. Вакцин тариуснаар хүний биед маш хүчтэй дархлааний урвал явагддаг. Тэр урвалын явцад дархлааны гаралтай өвчин сэдрэх нөхцөл үүсч мэднэ. Гадны зүйлд мэдрэг хүмүүс бол вакцинд ч мэдрэг хандах магадлалтай. Түүнээс үүдсэн гаж нөлөө үүсэхийг үгүйсгэхгүй. Вакцины гол зорилго бол дархлааны хүчтэй урвал үүсгэхэд оршиж байгаа тул вакцинжуулалтыг зогсоож болохгүй. Гэнэтийн нөхцөл байдал тулгарвал хэрхэн даван туулах тухай бэлтгэлтэй байх хэрэгтэй. Тухайлбал, Астра Зенека вакцины тухай цусны бүлэгнэлтийн асуудал удаа дараа яригдаж байна. Иймд бид хүн амаа вакцинжуулах явцад цусанд бүлэгнэл үүссэн бол шуурхай арга хэмжээ авах бэлтгэлтэй байх нь чухал.      

-Ингэхэд та Ухань руу яагаад яваагүй юм бэ?

-Тухайн үед надтай хамт явах хүсэлтэй 300 орчим эмч байсан. Бид явна гэж мэдэгдэл хийсний маргааш нь хил хаагдсан. Ингээд явах боломжгүй болсон.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Uu(59.153.115.187) 2021 оны 03 сарын 24

Muu er daind hoornoo gej

0  |  0
unshigch(192.82.72.204) 2021 оны 03 сарын 24

teneg gar boliochee hydlaa shaagaad suugd bdg

0  |  0
unshigch(192.82.72.204) 2021 оны 03 сарын 24

teneg xuvalz mini neg ym bolhoor hudlaa garch irj dali dali gj yaridgaa boliochee yu ch hiij chadaxgvi bj hudlaa hoshuu nemerlej bhiin oorsdiigoo reklamdax gesen iim ymnuud bolio

0  |  0
Mongolchuud (64.119.25.88) 2021 оны 03 сарын 24

Muu novsh

0  |  0
Top