НОК: Авто замын хөдөлгөөнийг шөнийн цагаар БҮРЭН ХЯЗГААРЛАНА

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 03 сарын 14

Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэл хийж байна. 

Улсын онцгой комиссын хуралдаан өчигдөр (2021.03.13) болж, коронавируст халдварт цар тахлын эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж, Улаанбаатар хотод халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан хатуу хөл хорио тогтоохгүйгээр гамшгийн үеийн дөрвөн түвшний хоёрдугаар буюу ШАР түвшний дэглэмд буйг гуравдугаар түвшний УЛБАР ШАР түвшин рүү шилжүүлж, ахиулсан.

Үүнтэй уялдуулж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн онцгой комиссын даргын захирамж гаргажээ. 
 


Улбан шар түвшинд гуравдугаар сарын 15-ны өглөөний 06:00 цагаас эхлэн гуравдугаар  сарын 28-ны 06:00 цаг хүртэл шилжих юм. 

Энэ өдрүүдэд Улаанбаатар хотын хүн тээвэр, авто тээврийн хөдөлгөөнийг шөнийн цагаар 23:00 цагаас 06:00 хооронд бүрэн хязгаарлах юм байна. Эмнэлгийн тусламж, буяны үйлчилгээ зэрэг тусгай зориулалтын үйлчилгээний автомашин энэ цагт тусгай горимоор зорчино. 

Худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хязгаарыг 07:00-22:00 байхаар тогтоожээ. 
 


 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(59.153.115.91) 2025 оны 03 сарын 13

Үнэхээр мал юмаа. Шөнө хязгаарлаад яах вэ

1  |  0
Зочин(103.10.23.129) 2025 оны 03 сарын 13

Нок орон гаран юм их хийж бна 7 хэмжиж 1 огтол ингэж иргэдээр тоглохоо больж үз үзвэр нээсэн чинь маш буруу байсан

1  |  0
Иргэн(202.126.88.130) 2025 оны 03 сарын 13

Корона шөнө тархаад байгаа юм байх даа, шөнө хөл хорихоор багасна гэдгийг НОК ийн ноёд маань мэджээ,мундаг байна шүү

2  |  0
Zochin(66.181.161.109) 2025 оны 03 сарын 13

Ter shinjilgee ugch bg gazaraac chin ter uvchin chin taraad bn

1  |  0
Та(66.181.189.212) 2025 оны 03 сарын 13

Зөв шүү

1  |  0
irgen(103.10.21.40) 2025 оны 03 сарын 13

goe hellee bolj vz MAH

1  |  0
Усан нүдэт(139.5.218.229) 2025 оны 03 сарын 13

Больж үз! МАН-хаан#! Та нарын энэ тэнэглэлээс чинь болж энэ ард түмэн чинь дайн байлдаан болж байгаа газар амьдарч байгаа аятай хачин зовлонтой харанхуй амьдардаг боллоо. Та нарын тэр коммунист сэтгэлгээнд чинь сайхан л байдаг байх бид нарт үнэн хүнд байгна

1  |  0
Top