Тэрүнофүжи: Хаврын тэмцээнд озэки цолоо буцаан авах зорилготой

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 01

Өнөөдөр Японы сүмо бөхийн холбооноос энэ сарын 14-нд эхлэх Хаврын тэмцээний банцүкэг зарласан. Энэ тэмцээний сонирхол татаж байгаа хамгийн гол зүйл нь манай сэкивакэ Тэрүнофүжи озэки цолоо эргүүлэн авах уу гэдэг байгаа. Холбооны дүрэм ёсоор санякү дээр 3 башё дараалан 33 давбал озэки цол олгоно гэж заасан байдаг. Тэрүнофүжи 9 даваа дутуу байгаа ч найдвартай болгохын тулд 10 давах шаардлагатай.

Өнөөдөр Тэрүнофүжи онлайн хэвлэлийн хурал хийлгэлээ.

Тэрээр “Арай гэж нэг юм озэки цолонд ойртлоо. Гэмтлээс эргэн ирэхдээ хоёр жилийн дотор озэки цолын төлөө дахин барилдана гэж төлөвлөсөн байсан. Төлөвлөгөө ёсоор л болж байна. Их удсан. Энэ тэмцээнд л цолоо буцаан авах зорилготой. Чадахгүй бол дахиад эхнээс нь эхлэх хэрэг гарна. Хичээх болно. Холбооноос барилдааны агуулгыг ч харах тул ухарч болохгүй урагш л дайрна” гэж хэлжээ.

Тэрүнофүжи 2015 онд анхны түрүүгээ авахдаа озэки цол хүртсэн. Гэвч хоёр өвдөгний гэмтэл, хүнд өвчний улмаас барилдалгүй удаж, жонидан хүртэл унасан. 2019 оны Хаврын тэмцээнд дахин дохёнд гарч, хоёр жилийн дотор сэкивакэд хүрээд байна. Хэрэв тэр озэки цолоо эргүүлэн авч чадвал жониданд унасан озэки асан дахин озэки болсон анхны тохиолдол болох юм.

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Норов(202.126.89.82) 2025 оны 03 сарын 13

Амжилт залуу минь

1  |  0
Зочин(59.153.114.188) 2025 оны 03 сарын 13

Элдэв маяггүй, хээгүй сайхан монгол хүү юм даа. Муу хэл амнаас хол, даруухан хэвээрээ яваарай. Озеки яах вэ, ёкузано болох дараагийн хүн сумод тодорхойгүй, ирэх намраас ёкузаногүй сумо болчих гээд байна. Хичээгээрэй, сумо дахь монгол уламжлал тасарчих гээд байна. Бэртчихгүй барилдаад явбал өгсөөд л байх нь гарцаагүй ээ.

2  |  0
Энхтөр(203.91.115.54) 2025 оны 03 сарын 13

Баяр хүргэе чи чадна амжилт

1  |  0
Пүүжээ (202.9.40.37) 2025 оны 03 сарын 13

Үнхэр мундаг залуу шүү\n\n

1  |  0
Unen(103.10.22.72) 2025 оны 03 сарын 13

Turuuleerei! Amjilt husie!

1  |  0
Зочин(192.82.70.188) 2025 оны 03 сарын 13

Хичээгээрээ залбирч сууя

2  |  0
Дорж(202.126.89.169) 2025 оны 03 сарын 13

Чи чадна. Амжилт хүсье

2  |  0
Сумо сонирхогч(202.9.46.135) 2025 оны 03 сарын 13

Чадна сайхан хүү минь бүүр түрүүлэйрээ өрсөлдөгч болгоноо зөв үнэлээд хичээгээрэй бөх болгон л чамайг ялахыг бодож бга шүү

2  |  0
Ерөө гол(103.229.123.184) 2025 оны 03 сарын 13

Амжилт, залуу минь. Урагшаа

2  |  0
Дорждэрэм(103.212.117.164) 2025 оны 03 сарын 13

Амжилт хүсье! Чаднаа

3  |  0
Jagaa(202.126.90.91) 2025 оны 03 сарын 13

Амжилт амжилт

6  |  1
zochin(66.181.187.116) 2025 оны 03 сарын 13

boltugai

4  |  0
Зочин(202.9.46.46) 2025 оны 03 сарын 13

Болтугай . Чи шүү . Чи чадна ... гоё барилдаан гардаг гаргадаг ....ирээдүйн ёкозүна болоход хэнч эргэлзэхгүй шүү.. амжилт амжилт .... хурд дээрээ анхаарах хэрэгтэй ... хайрлаж дэмжиж суудаг даа ... эрүүл энхийг хүсэн ерөөе

9  |  0
Тулга(202.126.89.104) 2025 оны 03 сарын 13

”Озеки цолоо эргүүлэн авах уу гэдэг байгаа ” гэж манай хэлийг сурч буй гадаад хүн ч ингэж бичихгүй шүү эрхэм сэтгүүлчээ!!!

3  |  0
Mongolia(66.181.181.31) 2025 оны 03 сарын 13

Amjilt

2  |  0
Top