Урнаа хүрэл медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 11

Өнөөдөр Дохад эхэлсэн жүдо бөхийн Мастерс тэмцээний өдөр манай хоёр тамирчин хүрэл медалийн төлөө шалгаран үлдлээ.

Эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд барилдсан манай М.Уранцэцэг Украины дэлхийн хошой аварга Дарья Белодедид цэвэр ялагдаад дагах барилдаанд Аргентины олимпын аварга Паретог ялсан.

Ингээд хүрэл медалийн төлөө Францын Меланье Клементетэй барилдахаар болсон. Тэд хоорондоо 4 барилдаж, тус бүр 2 ялсан байна.

Манай бөх цаг дуусахаас 33 секундийн өмнө өчиж, цэвэр ялан, Мастерс тэмцээний гурав дахь медалиа хүртлээ. Хэвтээ барилдаанд сайнаа ч харуулж чадлаа.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.126.88.130) 2025 оны 03 сарын 13

Уранаа минь Олимпод л хичээгээрэй мундаг шүү!

1  |  0
эгэл(66.181.181.161) 2025 оны 03 сарын 13

Ээ дээ Олимпид Хичээгээрэй. Амжилт

1  |  0
Hairtai(202.126.88.49) 2025 оны 03 сарын 13

Hairtai shuu.. urnaa....... hevtee barildaanii hatan khaan...

1  |  0
Bashuu(67.170.23.116) 2025 оны 03 сарын 13

Alt alt bidend alt l heregtei duu mini!

1  |  0
Tk(103.57.92.179) 2025 оны 03 сарын 13

Амжилт

3  |  0
НУРБОЛАТ(37.150.1.169) 2025 оны 03 сарын 13

Белодед Дарьяаг ялж байж олимпийн алтыг авах ёстой Урнаа. Дүүдээ өндөр амжилт!! Мундаг тамирчин

2  |  0
Top