Хан-Уул дүүргийн Онцгой комиссын дарга хороодод ажиллалаа

2020 оны 12 сарын 26

Хан-Уул дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан, НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар болон дүүргийн Онцгой комиссын  холбогдох албаны удирдлагууд дүүргийн 3,7,8,9,10,21 дүгээр хороодод ажиллалаа.

Тус хороодын алба хаагчдын ажиллах нөхцөл,  тулгамдсан асуудалтай танилцаж, тэдний саналыг сонслоо. Иргэд хөл хорионы дэглэмийг мөрдөж, тавьсан шаардлагыг биелүүлж байгааг албан хаагчид онцолж хэлэв.

Хан-Уул дүүргийн Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан дүүргийн Онцгой комиссоос өгсөн үүрэг, даалгаврыг шуурхай биелүүлж, иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө хариуцлагатай ажиллаж, халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан ажиллах чиглэл өглөө.

Үүнд:

-       Хүнс, тэжээлийн дутагдалд орох эрсдэлтэй иргэдийн судалгааг нарийн гарган тусламжийг давхцуулахгүйгээр нэн шаардлагатай иргэдэд шуурхай хүргэж ажиллах

-        Хорооныхоо хог тээвэрлэлт, цас цэвэрлэгээнд анхаарах

-       Хорооны нутаг дэвсгэр дэх дэлгүүр бусад үйлчилгээний байгууллагуудын ариутгал, халдваргүйтгэл, халдвар, хамгааллын дэглэмийг баримтлуулах  зэрэг үүрэг чиглэлийг тус тус өглөө.

Мөн бүх нийтийн бэлэн байдал зарласан үед ажиллаж байгаа тус хороодын алба хаагчдад шаардлагатай хамгаалалтын хэрэгслийг дүүргийн Онцгой комиссын зүгээс хүлээлгэн өгч, халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан хариуцлагатай ажиллахыг дахин анхаарууллаа. 

Эх сурвалж: Хан-Уул дүүргийн Онцгой комисс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top