Амьтдын диваажин Хөхшил

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 10

Хөхнуур-Төвдийн өндөрлөгийн Хөхшил хэмээх байгаль хамгаалалтын бүс нь дэлхийн байгалийн өвд бүртгэлтэй бөгөөд далайн төвшнөөс 4600 метрийн өндөрт оршдог аж. Хөхшил байгаль хамгаалалтын бүсэд зэрлэг амьтад олон төрлөөр амьдардаг учир "Амьтдын диваажин" хэмээн нэрлэгддэг байна. Уг байгалийн тусгай хамгаалалтын бүсэд зэрлэг амьтдыг хамгаалах ажил эрчимтэй явагдсаар иржээ. Хөхшилийн зэрлэг амьтдыг авран хамгаалах зорилготой “Санандаж” төвийг 2000 онд байгуулснаас хойш 300 гаруй амьтанд өл тэжээл залгуулах, эмчлэх, асрах зэргээр тусалжээ. Өнөөдрийн байдлаар тус төвд 13 бөхөн, хоёр тарвалж шувуу, нэг хар аргаль, нэг төвд гөрөөс арчилгаа эмчилгээнд хамрагдаж байгаа ба тэднийг тэнхэрч эрүүлжүүлсний дараа эх байгальд нь буцаан тавих ажээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top