Хабиб: 100 сая долларын санал байвал...

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 04

UFC холбооны хөнгөн жингийн аварга Хабиб Нурмагомедов энэ сарын 2-нд Москвад хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Эртнээс зарласан байсан тул спорт сонирхогчид түүнийг дахин тулалдах болсноо зарлах нь хэмээн хурлыг тэсэн ядан хүлээж байсан юм. Гэвч энэ хурлаас сүртэй том мэдэгдэл гарсангүй. Гол нь “Eagle Fighting Promotions” хэмээх Хабибын саяхан нэг сая ам.доллароор худалдан авсан холбооны талаар ярилцлаа. Ингээд хэвлэлийн хурал дээр түүний хэлсэн онцлох үгнүүдээс танилцуулъя.

“Нэгдүгээр сард болох Умарын тулааныг би үзнэ. Тэр үед Конор Макгрегортой тааралдах байх. Гар барин мэндлэх үү гэж та нар асууж байна. Амьдралд юу ч тохиолдож болно шүү дээ. Хүмүүс нэг нэгэнтэйгээ алалцаж байгаад эвлэрэх тохиолдол байдаг. Ямар ч гэсэн Конор тэр үеэр өдөөн хатгалга хийхгүй байх. Өөрийнхөө тулааныг бодоод сууж байх байлгүй дээ. Магадгүй UFC холбоо биднийг санаатайгаар уулзуулж болно. Тэд ийм юм хийхдээ гаргуун улсууд”

“Би одоо ч допингийн шинжилгээнд хамрагдсан хэвээр байгаа. USADA-д би зодог тайлсан тамирчин биш UFC-ийн аварга гэж тэмдэглэгдсэн байгаа болохоор дахиад зургаан сар шинжилгээнд хамрагдсаар л байх болно. Шинжилгээ авна л биз, надад хамаагүй. Би цэвэр тамирчин”

“Дана Уайттай уулзаж ярилцах гэж байгаа. Гэхдээ дахин тулалдах талаар ярих гээгүй. “Eagle Fighting Promotions” холбоогоо UFC-тэй хамтран ажилладаг болгомоор байна.  Холбооныхоо аваргуудыг шууд UFC-д тулалддаг болгох зорилготой. Бид арван жил хөгжөөд ч UFC-тэй өрсөлдөж чадахгүй. Тийм болохоор хамтран ажиллах хэрэгтэй”

“Би Гэтжид ялагдсан байсан ч зодог тайлах байсан. Зодог тайлна гэдгийг минь бараг  хүн мэдээгүй байсан. Ялагдаж үзээгүй болохоор ямар байдгийг би төсөөлж чадахгүй байна. Зодог тайлах шийдвэр гаргахад тун хэцүү байсан. Их спортоо орхисны дараа хэд хэдэн тэмцээн үзлээ. Тулалдмаар санагдаж байсан. Шинэ аваргууд цаашдаа олон гарна. Тэднийг өөртэйгөө харьцуулаад л суух байх”

“Дахин тулалдах уу гэдэг асуулт намайг үргэлж дагаж явах болно. Надад эргэн ирэх төлөвлөгөө алга. Илүү чухал зүйлд анхаарлаа хандуулмаар байна. Би ялалтаасаа таашаал авахаа больсон. Тийм болохоор зодог тайлсан бол нэг мөсөн л тайлна. Дана Уайт намайг буцаан авчрах гэж их мөнгө амлах байх. Сонирхолтой өрсөлдөгчөөр намайг буцааж чадахгүй. Хэнийг санал болгоно гэж? Нэгдүгээр сард Макгрегор, Порье хоёр тулалдана. Хоёуланг нь би боож ялж байлаа. Тэд надад бууж өгсөн, тэдэнтэй тулалдах спортын ямар ч сонирхол алга. 100 сая ам.доллар амлавал ч өөр хэрэг (инээв). Гэхдээ дахиад хэлье. Надад сонирхол алга”

“Үзүүлэх тоглолт, шоунд орох санал их ирдэг. Би супер тулаан олныг хийсэн хүн, шоунд орох төлөвлөгөө алга. Хандив цуглуулах, буяны тоглолт байж болох л юм. Гэхдээ би зодог тайлаад удаагүй байна. Надад амрах хугацаа өг л дөө”

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Болхи, хөл муутай(122.201.31.181) 2025 оны 03 сарын 13

Nerd garaagui baihad ni tulaldaj uzsen. Mongolchuudiin haana ni ch hurehgui um shig sanagdsan.

1  |  0
Jamy(213.153.40.163) 2025 оны 03 сарын 13

Hamt zunduu beltgel hiisendee l. A d

3  |  1
Jamy(213.153.40.163) 2025 оны 03 сарын 13

Hamt zunduu beltgel hiisendee l. A d

1  |  2
Puje(122.201.24.230) 2025 оны 03 сарын 13

Ene odoo chadahgui ee.. Aalz

2  |  1
ufc sonirxogch(66.181.161.42) 2025 оны 03 сарын 13

conorig ix demjdegldee gexdee habib bosoogoosch gsen manai xvniig tsoxij unagasanshdee

4  |  0
kkkkk(192.82.68.69) 2025 оны 03 сарын 13

konor dahiad vzsen ch barahgvieee

9  |  1
Bossoo(202.126.88.70) 2025 оны 03 сарын 13

Конор амжихгүй шүү нэгэнт ялагдсан хүн дахиж тулалдаж хэрэггүй байхаа

5  |  1
Зочин(66.181.188.213) 2025 оны 03 сарын 13

Яг үнэндээ бол Конороос айж байгаа өөртөө итгэлтэй байсан бол дахиж тулалдаад Конорыг ялчаад 30-0 гэсэн амжилттай зодог тайлсан бол тулааны ертөнцд үеийн үед нэрээ дархлах байлаа.

9  |  1
Лхагва(66.181.191.75) 2025 оны 03 сарын 13

Холимог тулаан бол холимог тулаан ямар аргаар тулалдах нь тухайн хүний сонголт. Хабиб бөхдөө сайн болхоор тэрийгээ сонгож тулалдах нь түүний л сонголт. Макгрегор босоодоо сайн тэрийгээ сонгох нь бас түүний л сонголт Хүн хүн өөрийнхөө сайн зүйлээрээ л тулалдана Энэ чинь ХОЛИМОГ ТУЛААН шүү дээ

19  |  2
Данна Уайт(66.181.161.123) 2025 оны 03 сарын 13

Конор бол жинхэнэ тулаанч. Хабиб бол бөх тал давамгай тамирчин . Одоо дахин үзвэл Конор ялна

Тулаан(64.119.26.131) 2025 оны 03 сарын 13

Тулаан мэддэг хүмүүс л мэднэ. Хабиб дэлхийн #1 тулаанч, холимог тулааныг төгс эзэмшсэн тулаанч. Бүгдийг нь ялсан. Ялалт нэг байхад л хангалттай.

19  |  3
nergui(64.119.21.244) 2025 оны 03 сарын 13

Энэ бөх сда дахиад тулалдвал конорт алуулхаа мэдэж байхгүй юу.

9  |  14
Unshigch(66.181.177.38) 2025 оны 03 сарын 13

Ene bosoo chadahgui ged baiga hmus ta nariin sn medeh Mcgregor toi hiisen tulaanig uzeerei

7  |  2
mongol(150.129.140.146) 2025 оны 03 сарын 13

малнуудаа холимог тулаан үзэж байж босоо чадахгүй нтр хха бүр нэг үхэр сданууд шүү

6  |  2
Уншигч(103.229.121.114) 2025 оны 03 сарын 13

Аугаа тамирчин шүү. ОХУ-ын гэх том гүрний бахархал болж чадсан уулын хүү ...

7  |  2
Moogii(150.129.140.16) 2025 оны 03 сарын 13

Bosoogoosoo shan zodoldoj chaddagui choloot bohiin temtseendee orvol taarna

8  |  7
Nymdorj(66.181.161.22) 2025 оны 03 сарын 13

Kabib d yrn durguishdee blj oguul hewtee luu shiljij barildaj boochin \n

8  |  0
Kkk(67.170.22.248) 2025 оны 03 сарын 13

Ene baasaa bolio boli monmalchuudaa

4  |  1
Top