Дархан-Уул: 163 иргэнээс PCR шинжилгээ авахад сөрөг хариу гарлаа

2020 оны 11 сарын 14

Дархан-Уул аймгийн Онцгой комисс өнөөдөр \2020.11.14\ хуралдаж, өчигдрийн хуралдаанаас ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд хийгдсэн ажлын тайлан мэдээллүүдийг холбогдох албадуудаас хүлээж авлаа. Онцгой дэглэмийн хүрээнд хийгдэх ажлыг нарийвчилан, үүрэг даалгавруудыг өгч ажиллаж байна.

Дархан-Уул аймгийн аймгийн онцгой комиссоос яг одоо мэдээлэл хийж байна.


Тус аймагт онцгой комисс, цагдаа, онцгой байдал, эрүүл мэндийн хамтарсан ажиллагааны үр дүнд Сэлэнгэ аймагт үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж, Сэлэнгийн шинэ голомтын бүсийн нэгдүгээр хавьтагч Дархан-Уул аймагт зорчсон өгүүлэмжийн талаарх мэдээллийг ард иргэддээ өгсөн. Дарханд байсан хоёр хоногийнхоо хугацаанд хаана, ямар хүмүүстэй, хэр удаан хугацаанд уулзсан талаарх мэдээллийг цагдаагийн байгууллага олж тогтоон, шинжилгээ хийх ажлыг эрчимтэй хийлээ. Өнгөрсөн шөнийн байдлаар 28 иргэнийг олж, шинжилгээнд хамрууллаа. Яг одоогийн байдлаар нэгдүгээр хавьтлын гэж тооцохоор 163 иргэнээс PCR шинжилгээ авч, хариу нь сөрөг гарсан мэдээтэй байна.

Мөн нэн тэргүүнийн ээлжинд онцгой нөхцөлд ажиллаж байгаа төрийн албан хаагч, онцгой байдлын комиссын гишүүдийг коронавирус илрүүлэх шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгууллаа. Одоогийн байдлаар 82 хүнд хүргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан.

 

Top