Фото: Сүмод 27 жилийн дараа Үрагийн хийсэн мэх

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 13

Хүнд бэртлээ даван туулаад жюүрёо зиндаанд эргэн ирсэн уран барилдаанч Үра сүмо сонирхогчдыг өчигдөр нэгэн мэхээр баярлууллаа.

ИЗОРИ хэмээх энэ мэхийг мэргэжлийн сүмогийн дээд хоёр зиндаанд хамгийн сүүлд 1993 оны нэгдүгээр сарын тэмцээний 12 дахь өдөр жюүрёогийн Томонохана хийж байжээ. Харин макүшитагаас доош зиндаанд бол одоо жониданд байгаа Сатонофүжи нийт 16 удаа хийж, ялж байсан гэнэ. Хамгийн сүүлд тэр 2020 оны долоодугаар сарын башёд энэ мэхээр давж байжээ.  

Харин Үра сонирхогчдын сүмод изори мэх их хийдэг байсан тул нэг хэсэг “Изори Үра” нэртэй болсон байсан ч мэргэжилд ороод өчигдөр л анх удаа энэ мэхээр давсан байна. Бага сургуульд чөлөөт бөхөөр хичээллэж байхдаа сурсан мэх нь гэнэ. 

Ингээд Үра изори мэхээр Кёкүшюүхог давсан барилдааныг зургаар сонирхоцгооё.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Boogii(103.57.92.10) 2025 оны 03 сарын 13

Суганд нь эргээд сэжэж хаясан бна

4  |  0
Yunden1111@gmail.com(66.181.178.30) 2025 оны 03 сарын 13

Суганд сэжсэн

1  |  0
нэр(202.126.88.140) 2025 оны 03 сарын 13

сэжсэн байна.

2  |  0
Г(103.229.123.161) 2025 оны 03 сарын 13

Ойлгомжгүй гарчиг вэ

2  |  0
an(202.55.188.84) 2025 оны 03 сарын 13

Өмсчихсөн юм байна.

2  |  4
Top