“Эрдэнэс Таван Толгой”-н хувьцаа эзэмших данс нээлгэх хүний тоо цөөрчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 20

 "Эрдэнэс Таван Толгой" компанийн хувьцаа эзэмших данс нээх ажил эхэндээ эрчимтэй явагдаж байсан ч одоо идэвх нь сулраад байгаа аж. Хүмүүс өдөртөө зуу зуугаараа буртгүүлж байсан бол өнөөдөр нэг брокер деллерийн компанид ойролцоогоор 30-40 хүн л ирж данс нээлгэх болжээ. Брокер деллерийн компаниа зөв сонгох хэрэгтэй гэсэн сануулгыг иргэдэд өгч байсан ч тогтсон ажлын байртай, туршлагатай аль ч компани дээр очоод дансаа нээлгэж болох гэнэ. Учир нь 536 ширхэг хувьцааг эзэмшүүлэх нь цаанаа нэгдсэн хяналтын системтэй аж. Тэгэхээр энэ нь иргэдээс болгоомжлох эрсдлийг бууруулж байгаа юм байна. "Эрдэнэс Таван Толгой" хувьцааны нэрлэсэн үнэ одоогоор мэдэгдээгүй байгаа боловч хоёр жилийн дараа эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой бөгөөд дараах хоёр шалтгаантай аж. Эхнийх нь дэлхийн зах зээл дээр "Эрдэнэс Таван Толгой" компанийн хувьцааны үнэ өссөн үед өндөр ханшаар буюу ногдох ашиг хүртэх. Дараагийнх нь иргэд хувьцааны талаар тодорхой мэдлэгтэй болох хэрэгтэй юм байна. Эдгээр дээр нэмээд гуравдагч шалтгаан бол хүмүүсийн данс нээлгэх үйл явц удааширч буй явдал юм.

Эх сурвалж: Өдрийг шуудан сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top