Оргосон хоригдлыг баривчилжээ

2020 оны 10 сарын 17

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумаас зүүн тийш 70 км-т тус сумын Баян-Өндөр багийн Тангуу-Эх гэх газарт авто зам дээр гэрээгээр ажиллаж байсан хорих ангийн ялтан Г.Эрдэнэпүрэв энэ сарын 15-нд оргосон байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Цагдаагийн байгууллага хамтран эрэн сурвалжлах ажиллагааг үр дүнтэй зохион байгуулж, хоригдлыг өнөө өглөө /2020.10.17/ тус сумын нутаг дэвсгэрээс олж, баривчилжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Оргодол(202.179.24.234) 2020 оны 10 сарын 18

Баригдах гэж оргосон юм уу хаашаа юм

0  |  0
Зочин(103.212.119.110) 2020 оны 10 сарын 17

Хаа зайлж чадах вэ дэ, хойно нь хангайн нурууны эх, баруунтай нь алтайн нуруу байхад 2 ч хонохгүй баригдаж л байдаг хөгийн амьтан байгаа доо

0  |  0
Top