Шаардлага хүргүүлсний үр дүнд 3 компани үйл ажиллагаагаа зогсоолоо

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 20

Нутаг чөлөөлөх аянд мордсон "Гал үндэстэн" холбооныхон Сэлэнгэ, Өвөрхангай аймгуудад хайгуулалт, олборлолт явуулж байгаа уул уурхайн компаниудад шаардлага хүргүүлээд байсан. Үйл ажиллагаагаа зогсоох, нөхөн сэргээлт хийх зэрэг шаардлагыг хүргүүлээд байсны үр дүнд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт үйл ажиллагаа явуулж байсан "Пурам" компани наймдугаар сарын 15-ны дотор голын гольдролыг хэвийн байдалд оруулж, уул уурхайн үйлдвэрлэл явуулахаа зогсооно гэсэн хариу өгчээ. Тус аймгийн Баянгол суманд олборлолт хийж байсан "Бүүргэнт" компани энэ оныг дуустал нөхөн сэргээлт хийхээ мэдэгдсэн бол "Пенисуламайнинг" компани энэ жил олборлолт хийхгүй гэдгээ зарлажээ.

Эх сурвалж: Өдрийн шуудан сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top