Тоёоношима: Асашёорюүтэй анх барилдахдаа чичирч байлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 18

Мэргэжлийн сүмо бөхийн сэкивакэ асан Тоёоношима буюу Изүцү ояката энэ сарын 17-ны өдөр ABEMA телевизийн сувгаар сүмо бөхийн башё тайлбарлалаа.

Энэ башёд дээд зиндаанд дэвшин барилдаж байгаа Асашёорюү аваргын авга дүү Хоошёорюүгийн талаар сэтгүүлч асуухад “Хэн хэнтэй нь барилдаж үзсэн. Хоёулаа хөл сайтай. Булчинлаг, уян хатан биетэй. Хоошёорюү ирээдүйтэй сайн бөх ч Асашёорюүд хүрэх болоогүй, хол байна. Довтлох, дайрах, сэтгэлийн эрч хүч дутуу. Үнэнийг хэлэхэд, Асашёорюү аваргатай анх барилдахдаа би чичирч байсан. Барилдахаа хүлээгээд дохён дор сууж байхад харц тулгараад. Аварга над руу эгц хараад байдаг, айсандаа би харц буруулж байлаа. Дохён дээр гарсан чинь аварга урьд өмнөхөөс хамаагүй том санагдаж байсан” гэж ярьжээ.
 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.46.249) 2025 оны 03 сарын 13

Asa bol jinhene sumoch

2  |  0
Иргэн(202.126.90.126) 2025 оны 03 сарын 13

Их л айж байж дээ нөгөө хүнээ барахгүй гэдгээ мэдэх тэр мэдрэмж бас л эвгүү нээрээ л их том харагдаад байдаг юм

3  |  1
Улаанаа(64.119.17.233) 2025 оны 03 сарын 13

Аса аварга бол сумо түүхэнд ганц хувь. Үүнтэй хэн ч маргахгүй. Тэр барилдахын өмнөх харц, барилдааны ур чадвар, давчихаад хийж бгаа үйлдэл энэ тэр зүгээр л огшуулдаг блаа. Ер нь сумод шинэ хувьсал хийсэн хүн шүү.

8  |  0
Aa(66.181.161.14) 2025 оны 03 сарын 13

Tortson amitan baih gu yu

1  |  0
энхжаргал(202.179.25.165) 2025 оны 03 сарын 13

аса бол ховор лайчин бөх шүү ёстой сумог 20 жил бужигнуулсан мундаг өөр хэлэх үг алга даа

7  |  0
Монголчууд(202.9.40.122) 2025 оны 03 сарын 13

Жинхэнэ бужигнуулж байсандаа АСА

7  |  0
Bagi(211.36.133.88) 2025 оны 03 сарын 13

Haa bsiin be. Tgf ch asa bol gantshan hen ch duij hutehgui. Ene zuund l lav bish

7  |  1
Кк(66.181.186.82) 2025 оны 03 сарын 13

Өөр амьтан шүү дээ уул нь

4  |  0
Top