Озэки Такакэйшёо Сүйт бүсгүйгээ танилцууллаа

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 02

Чиганоүра дэвжээний озэки Такакэйшёо сүйт бүсгүйгээ нийтэд танилцууллаа. Түүний сүйт бүсгүй Юкина Чиба 28 настай. Озэки агсан Хокүтэнюүгийн охин. Юкинаг нэг настай байхад аав нь Хатачияма дэвжээг удирдах болсон тул охин сүмогийн дэвжээнд өссөн гэж хэлэхэд болно. Хокүтэнюү охиноо 13 настай байхад нь хорт хавдрын улмаас нас барсан.

Юкина Чиба моделийн ажил хийж байсан ч озэки Такакэйшёогийн арын албыг найдвартай даахаар шийдэж, ажлаа орхисон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top