Гал унтраах автомашины жолооч нар ур чадвараа сорилоо

2020 оны 08 сарын 31

Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас Цагдаагийн газар, Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвийн авто жолооны сургуультай хамтран “Ажил мэргэжлийн тэмцээн”-ийг “Сургалт-бэлтгэлийн талбай”-д зохион байгууллаа.

Шуурхай албаны болон гал унтраах автмашины жолооч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой тус тэмцээн замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, ур чадвар гэсэн хоёр төрлөөр явагдаж, шилдгүүдээ тодруулсан юм.

Тэмцээнд Онцгой байдлын газрын шуурхай албаны болон гал унтраах автмашины 10 жолооч ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдснөөс гутгаар байрт гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч С.Бүрэгдарь, хоёрдугаар байрт шуурхай албаны жолооч, ахлах ахлагч Ж.Батсайхан, нэгдүгээр байрт гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Э.Мөнхбаатар нар шалгарлаа гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
g(66.181.161.10) 2025 оны 03 сарын 13

saikhan arga hemjee bolj.\n

1  |  0
Top