ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал жаргал ирнэ

Админ | Zindaa.mn
2020 оны 08 сарын 01

2020.8.1, БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 13

ЗУНЫ АДАГ ХАРАГЧИН ХОНИН САР ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААН ХУЛГАНА ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2020.8.1, Бямба гараг
  • Наран ургах шингэх: 5.29-20.28
  • Үс засуулбал: Жаргал ирнэ
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

 

Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top