Билял Махов: 2 жил барилдах эрхээ хасуулах байх

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 15

ОХУ-ын дэлхийн гурван удаагийн аварга (Баку-2007, Хернинг-2009, Москва-2010), олимпын мөнгөн медальт (Лондон-2012) Билял Махов хоёрдугаар сард Италид болсон “Мемориал Маттео Пелликоне-2020” тэмцээний үеэр сэргээшний шалгалтад бүдэрсэн.

Түүнийг барилдах эрхээ 4 жилээс хасуулах байх гэж шинжээчид үзэж байгаа ч Махов өөрөө хоёр жилээр шийтгүүлэх байх гэж таамаглаж байгаагаа ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө хэлжээ.

Билял Махов "Германд хагалгаанд орсны дараах нь сэргээшний шинжилгээ нар дээр ирсэн. Хагалгааны дараах нөхөн сэргээлт гээд маш олон тариа хийлгэсэн. Энэ эм, тариагаа мэдүүлэх ёстой байсан ч миний хайнга зан алдаа боллоо. Одоо комиссоос намайг ямар санаагаар энэ бодисыг хэрэглэсэн, хагалгаанд орсноо буруугаар ашиглах бодолтой байсан эсэхийг шалгаж байгаа. Нэгэнт өөрийн буруу тул би шийтгэлийг хүлээн авна. Бид мэргэжлийн тамирчид тул биеэ байнга хянаж байх ёстой. Би одоогийн байдлаар яаж эмчлүүлж байсан талаараа бүтэн тайлан бичээд өгсөн. Хамгийн бага шийтгэл болох хоёр жил эрхээ хасуулах байх гэж бодож байгаа” гэж ярьжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top