Какүрюүгийн талаар фэнүүд юу өгүүлэв

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 11

Японы спортын “Никкан спортс” сонины газраас “Ард түмний хайртай сүмоч” санал асуулга явуулж, озэки Такакэйшёо 3659 саналаар тэргүүлсэн талаар бид мэдээлсэн билээ.

Ёкозүна Какүрюү 2993 саналаар дөрөвдүгээр байрт орсон нь монгол бөхчүүдийн хамгийн өндөр үзүүлэлт байлаа. Ингээд санал асуулгад оролцогчид түүний талаар юу өгүүлснийг сонирхоцгооё.

“Маш хөдөлмөрч аварга. Бусад хүний санал бодлыг сонсдог, хүмүүсийн итгэлийг хүлээдэг хүн. Какүрюүгийн инээж байгааг харахаар аз жаргалтай болдог” 30 настай эмэгтэй

“Фэнүүддээ их сайн ханддаг. Хүмүүс хамт зураг авхуулахаар хүсэхэд хэзээ ч татгалздаггүй” 10 настай эмэгтэй

“Үнэхээр хөөрхөн аварга. Үг хэл, үйлдэл болгон нь таалагддаг. Хайр татсан, дулаахан мэдрэмж төрүүлдэг аварга” 50 настай эмэгтэй

“Ёкозүна гэхэд маш даруухан. Хүнлэг зан ааштай” 20 настай эмэгтэй

“Ухаантай. Ирээдүйд Сүмогийн холбооны тэргүүн болоосой” 40 настай эмэгтэй

“Какүрюүг харах гэж тэмцээн үзсээр сүмод дуртай болсон. Маш хичээнгүй, зөөлөн зантай, тусч, ухаантай бөх. Инээж байгаа нь их хөөрхөн. Олон түрүүлээсэй” 30 настай эмэгтэй

“Жинхэнэ сонгодог сүмо барилддаг аварга” 30 настай эрэгтэй

“Ояката болоод олон сайн шавь төрүүлээсэй. Үнэхээр ухаантай бөх” 50 настай эрэгтэй

“Аварга хүн гэхэд их зангүй, жирийн, эгэл даруу нь таалагддаг. Ийм сайн ёкозүна түүхэнд байгаагүй байх. Бөхчүүдийн үлгэр жишээ” 40 настай эрэгтэй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top