“Монос Улаанбаатар” ХХК 3 жил дараалан "ТОП 100" аж ахуйн нэгжээр шалгарлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 26

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/, Монгол Улсын Засгийн газраас хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ТОП-100 аж ахуйн нэгжийн цом гардуулах ёслол COVID-19 вирусийн улмаас онлайн орчинд нээлттэй шууд лайваар "5-р сарын 20"-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа

Монос эмийн сан нь 30 жилийн турш дэлхийн жишигт нийцсэн шинэлэг үйлчилгээг эрүүл мэндийн салбартаа нэвтрүүлж, хамгийн анхны өөртөө үйлчлэх фарммаркет, эрүүл мэндийн зөвлөгөө - хүргэлтийн 1800-1883 лавлах утас, И-монос цахим эмийн сан, эрүүл мэндийн аппликэйшн, түргэн эмчийн зөвлөгөө зэрэг хэрэглэгчийн цаг завыг хэмнэсэн орчин үеийн шилдэг үйлчилгээг тасралтгүй санаачлан хэрэгжүүлж байна.

Түүнчлэн сар бүр эрхлэн гаргадаг “Хэрэглэгчийн Сонин” болон Монос эмийн сан сошиал орчноор дамжуулан өдөр тутам иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгоход түлхүү анхааран ажиллахын зэрэгцээ нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажил санаачлан хийсний үр дүн ТОП-100 аж ахуйн нэгжээр 3 дахь жилдээ дараалан тодорлоо.

ТОП-100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Татварын Ерөнхий Газар, Гаалийн Ерөнхий Газар, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, Үндэсний Статистикийн Хороо, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар, Санхүүгийн Зохицуулах Хороо зэрэг байгууллагын статистик мэдээлэлд үндэслэн, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн  хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтээр дүгнэсэн байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тэнэг сдад(66.181.180.218) 2020 оны 05 сарын 30

Юугаа ч мэдэхгүй тархины тураал минь ядаж сда минь химийн хичээлдээ нэг сууж байсан бол????

0  |  0
Tegeed yu gej(150.129.140.144) 2020 оны 05 сарын 30

Тэгээд яах гээд байгаан, этилийн спиртээр гар ариутгагч хийж зарж хордуулчаад.

0  |  1
Tegeed yu gej(150.129.140.144) 2020 оны 05 сарын 30

Тэгээд яах гээд байгаан, этилийн спиртээр гар ариутгагч хийж зарж хордуулчаад.

0  |  1
Top