ШҮҮХ: Ц.Сандуй, А.Ганбаатар нарын хэргийг ПРОКУРОРТ БУЦААЛАА

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 05 сарын 25

Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг мөн хуулийн тусгай ангийн  82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэг, 821 дүгээр зүйлийн 821.1 дэх хэсэг буюу сонгуулийг будлиантуулж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах гэж зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох  эрүүгийн  хэргийг  2020 оны дөрөвдүгээр  сарын 29-нд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны  шүүх хүлээн авсан байдаг. 

Энэхүү хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2020.05.25/ болж, шүүгдэгч Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийг буруу тусгаарласан, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл үүссэн гэх үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top