Хөлбөмбөгийн "Супер цом"-ын тэмцээн цуцлагдлаа

2020 оны 05 сарын 25

Өнөөдөр УОК-ын өргөтгөсөн хуралдаан болж, энэ сарын 31-ний өдрөөр дуусгавар болох хөл хориог ирэх зургаадугаар сарын 30-ны өдрийг дуустал сунгах санал гаргалаа.

Монголын Хөлбөмбөгийн холбоо өмнө нь халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин үзэгчгүй лигээ зохион байгуулах хүсэлтийг Улсын онцгой комисст хүргүүлж, зөвшөөрлийн бичгийг 18-ны өдөр хүлээн аваад байсан билээ.

Оролцох багууд хувцас хэрэглэл, эрүүл мэндийн үзлэг, талбай түрээслэх гээд бүхий л бэлтгэлээ хангаж, Монголын Хөлбөмбөгийн холбоо Олон улсын жишгийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин зохион байгуулахад бэлэн болоод байсан ч Улсын онцгой комиссын зүгээс шийдвэрээ цуцалжээ.
 


Энэ улирлын нээлтийн тоглолтыг зургаадугаар сарын 2-нд өнгөрсөн жилийн “МАЗАЛА ДЭЭД ЛИГ”-ийн аварга “УЛААНБААТАР СИТИ” клуб, “МХБХ-ны ЦОМ”-ын аварга “ЭРЧИМ” клубтэй болохоор зарлаад байсан юм.

Энэ долоо хоногт энэ шийдвэрийн талаар МХБХ-ны зөвлөл хуралдаж, асуудлыг хэлэлцэнэ гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мгл(100.15.93.159) 2020 оны 05 сарын 25

Спортын цонх форум яасан юм бол хариу өгөөч

0  |  0
Top