Дуучин Анугийн "Тод гэрэлтэх бүсгүй" номын нээлт болно

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 18


Дуучин Ану буюу Ч.Уранхолбоог бид таван охины ээж, бүсгүйчүүд, ээжүүдэд зориулсан влог хөтлөгч, соёл урлагийн төдийгүй нийгмийн салбарт өөрийн хувь нэмрээ оруулж яваа манлайлагч, хүмүүнлэгийн үйлстэн бүсгүй гэдгээр нь сайн мэднэ.

Тэгвэл Ану завгүй уран бүтээлч, ээж байхын хажуугаар ном бичиж амжжээ.

“ТОД ГЭРЭЛТЭХ БҮСГҮЙ” нэртэй түүний номын нээлт өнөөдөр 15:30 цагаас "Гэгээнтэн" цогцолборт болно. Дуучин Ану Zindaa.mn сайттай хамтран номынхоо нээлтийг шууд дамжуулна. 
 


"Тод гэрэлтэх бүсгүй" номд эмэгтэй хүний амьдралд тулгардаг бэрхшээлүүдийг хэрхэн даван туулах, гэр бүл төлөвлөлтөө зөв хийх, ирээдүйн ээж нар, залуу хосуудад зориулсан олон зөвлөгөө мэдээлэл, амьд түүх, алдаа оноо, дурсамж дурдатгал багтсан бөгөөд хэрхэн ТОД гэрэлтсэн бүсгүй байх талаар өгүүлжээ.

Номынхоо талаар Ану “Хүн болж төрснийх хүүхэд өсгөж хүмүүжүүл, мод ургуул, ном бичиж үлдээ гэсэн бурхны сургаалыг сэтгэлдээ тээн өөрсдийн туршлага болон судалж мэдсэн зүйлсээ оюундаа тунгаан хоёр найзынхаа хамт уг бүтээлийг бичлээ. Бидний хувьд улс орны хөгжлийн гол цөм нь гэр бүл, гэр бүлийн үндэс нь ээжүүд байдаг гэдэгт итгэдэг. Тиймээс бүсгүйчүүддээ хандан гэрлэхээс өмнө болон гэрлэсний дараа өөртөө ямар шаардлага тавих, аз жаргалаа хэрхэн олох талаар энэ номдоо өгүүлсэн" гэлээ.

Философийн ухааны доктор Г.Уянга, Б.Нарантунгалаг нар энэхүү номыг хамтран бүтээлцсэн ба номын өмнөтгөлд Зууны манлай дуучин, Гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг гээд Монголын сор болсон тод гэрэлтсэн бүсгүйчүүд мялаалга үг хайрласан нь ямархан үнэ цэнэтэй ном болохыг илтгэнэ.

Цахим орчинд идэвхтэй дуучин бүсгүйн Чулуунбаатарын Уранхолбоо пэйжээр дамжуулан энэхүү номын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (202.9.46.53) 2025 оны 03 сарын 13

Цензургүй , стандартгүй болсон Монголын сэтгүүлзүй, уран зохиолын эмгэнэл энэ юм даа. Мөнгөтөй гэвэл юу ч хийж болно гээд бодсоны балаг.

2  |  0
tvi(202.126.89.138) 2025 оны 03 сарын 13

uurtuu zoriylj heden hvvhed gargachihaad neg l ih uhaantai hvn bolood soliorood ybah um.

2  |  1
Uria(66.181.161.49) 2025 оны 03 сарын 13

амжилт номын нь авч уншинаа\n

1  |  0
Zochin(202.126.89.57) 2025 оны 03 сарын 13

Bayr hvrgie

1  |  0
Sarangerel(66.181.161.92) 2025 оны 03 сарын 13

Та бүхний бүтээсэн номыг уншаад улам ТОД гэрэлтсэн бүсгүй болох болноо. Бахархаж байна. Амжилт хүсье

1  |  0
Todoo(66.181.161.92) 2025 оны 03 сарын 13

Nom ni hudaldaand garhaar n shuud ehnertee belgend awch ognoo ih bayrlah baihdaa ajliin amjilt husey

2  |  0
Saruul(66.181.161.92) 2025 оны 03 сарын 13

Wow zaawal awch unshinaa urankholboo uneheer gaihaltai uzesgelentei busgui shu

1  |  0
Temka(66.181.161.92) 2025 оны 03 сарын 13

Uneheer saihan buteel bolson baih gej itgej bna busguichuudeere uneheer baharhaj baina hamgiin sain saihniig husey

1  |  0
Zochin(103.229.121.60) 2025 оны 03 сарын 13

Mundag eej gergii yumaa amjilt husie

1  |  0
Зочин(202.9.46.143) 2025 оны 03 сарын 13

Бүсгүйчүүд хамтран ном бичсэн явдалд баяр хүргэе. Өнөө үед ганцаараа ялгарах гэхээс илүүтэй хамтрач чаддаг байх нь чухал.

1  |  0
tungaa (202.9.40.98) 2025 оны 03 сарын 13

byar hurgie \n

1  |  0
Top