.jpg)
Цаг агаарын мэдээ хүргэе. Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. Өдөртөө 12-14 градус дулаан байна.
18-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд, 19, 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи 20, 21-нд говь, тал, хээрийн бүс нутгаар секундэд 13-15 метр хүрч, шороон шуурга шуурна.
Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

Сэтгэгдэл ( 0 )