Dreamers нэгдлийн залуус хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 15

Гарааны бизнес эрхэлж буй залуус, энтрепренерууд, мэдээлэл технологийн компаниудыг нэгтгэж сошиал орчинд давлагаа үүсгээд байгаа. Dreamers нэгдэлд нэгдсэн байгууллагууд өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичиг гарын үсэг зурлаа.

Dreamers нэгдэл нь гарааны бизнес эрхэлж буй залуус, энтрепренерууд, шинжлэх ухаан инновацын салбарынхан, мэдээлэл технологийн компаниудын дуу хоолойг нэгтгэж хүсэл тэмүүлэл, тэдэнд тулгарч байсан бэрхшээл, туршлагыг хуваалцан, цаашид энэ салбарын хөгжилд залуусын оролцооны ач холбогдлыг таниулах замаар залуусын дуу хоолойг нэгтгэх, цаашид хамтдаа шийдлийг боловсруулдаг бодлогын Тинк Танк байгууллага болох зорилготой юм.

Одоогийн байдлаар #Dreamers нэгдэлд 110 байгууллагын 1000 гаруй залуус нэгдэж 5000 орчим дагагчид сошиал орчинд үүсээд байна. #Dreamers  нэгдлийн зорилго үйл ажиллагааг дэмжин хамтын ажиллагааны санамж бичигт дараах байгууллагууд гарын үсэг зурж мөрөөдлөө нэгтгэлээ.

  1. Dreamers нэгдэл- Ж.Золзаяа
  2. Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал - С.Сүхбаяр
  3. Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал - Б.Хаш-Эрдэнэ
  4. Монголын Үндэсний Маркетингийн Холбооны Гүйцэтгэх захирал - Т.Мѳнхбаяр
  5. Монголын Хамтын Оффисуудын Холбооны УЗ -ийн гишүүн - Б.Батбаатар
  6. Стартап Маркетинг Спэйс ХХК-ийн бизнес хөгжлийн захирал - Г.Маналжав
  7. Монгол Брэнд Холбоо ТББ -ын тэргүүн - Отгон-Өлзий
  8. Coop store - Х.Ихбаяр
  9. “Socratus startup studio”-ийн Гүйцэтгэх захирал А.Мөнхцог
  10. Момпренёрууд нэгдэл - Ч.Золзаяа
  11. “Upstart Lab”-ийн Гүйцэтгэх захирал - Б.Одсүрэн

 

Dreamers нэгдлийн талаар дараах сувгуудаас авах боломжтой.

Facebook Page

Facebook Group

Instagram

Twitter

Linkedin

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top