КОВИД-19: Шёобүшиг "Нишёносэки" гал эцсийн замд нь үднэ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 14

Өчигдөр коронавирусээр нас барсан Такадагава дэвжээний санданмэ зиндааны бөх Шёобүшитэй хийх салах ёслолыг мэргэжлийн сүмогийн Нишёносэки гал зохион байгуулахаар болжээ.
 

Нишёносэки галд Оотакэ, Садогатакэ, Катаонами, Минэзаки, Тагоноүра, Огүрүма, Нишёносэки, Оономацү, Шибатаяма, Минато, Такадагава, Шикорояма, Чиганоүра, Нарүто, Нишиива дэвжээнүүд харьяалагддаг.

Ояката болон алдартай том бөхийн оршуулгыг нэг гал хамтран зохион байгуулж байсан удаатай ч санданмэ зиндааны бөхийн оршуулгыг анх удаа хийх гэж байгаа юм. Тус галын нэгэн ояката “Шёобүши коронавирустэй бүтэн сарын турш эрэлхэг зоригтой тэмцсэн. Тийм болохоор бид бүтэн галаараа хамтдаа эцсийн замд нь үдэхээр шийдсэн” гэж ярьжээ.

Шёобүши орон нутгийн тойргийн барилдааны үеэр дохён дээр хошин үзүүлбэр хийдэг, бөх сонирхогчдын хайрыг татсан бөх байлаа. Шинэ үзүүлбэр бодож олох гэж шөнө цэцэрлэгт хүрээлэнд суун, давтдаг байсан гэдэг.  

Чихрийн шижин өвчтэй байсан тул байнга инсулин тариулдаг. Бие нь муу байсан ч “Нэг л олдох амьдрал шүү дээ. Хөдөлж чадахгүй болтлоо биеэ зовооно доо” гээд л бэлтгэл хийдэг байсныг нь Шибатаяма ояката дурсан ярьж байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(105.112.96.91) 2020 оны 05 сарын 14

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаяг

0  |  0
Зочин (64.119.20.161) 2020 оны 05 сарын 14

Ум ма ни бад мэ хум.

0  |  0
Зочин (64.119.20.161) 2020 оны 05 сарын 14

Ум ма ни бад мэ хум.

0  |  0
Хүн(66.181.161.78) 2020 оны 05 сарын 14

Амгалан нойрсог

0  |  0
Top