Эх орны дайны I, II зэргийн одонт монгол дайчинд хүндэтгэл үзүүлэв

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 05 сарын 07

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд И.К.Азизов тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр /2020.05.07/ Түүхийн ухааны доктор, профессор, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Эрэнцэнгийн Лувсанбалданд хүндэтгэл үзүүлжээ.

Элчин Сайд И.К.Азизов ахмад дайчин Э.Лувсанбалданд Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярын мэндийг биечлэн дэвшүүлсэн байна. 

Түүний хувьд Эх орны дайны I, II зэргийн одонт цорын ганц монгол хүн юм. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu