Хакүхо: Коронавирусийг даван туулсны дараа дахин Нагояд очно

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 05

Японы Засгийн газраас цар тахлын үеийн Онц байдлыг энэ сарын эцэс болтол сунгах шийдвэр гарсантай холбогдуулан Сүмо бөхийн холбооноос Зуны тэмцээнийг цуцалж, Нагоя башёг Токио хотод үзэгчгүй хийхээр болсон байна.
 


Их аварга Хакүхо: Зуны тэмцээнд барилдахаар бэлтгэл хийж байсан болохоор их харамсалтай байна. Гэхдээ дэлхий даяар коронавирусний халдвар тархаж байгаа болохоор яах ч арга алга. Энэ тавдугаар сарыг хэр үр бүтээлтэй ашиглахаас бөхчүүд Нагоя башёд ямар амжилт үзүүлэх нь хамаарна. Жилд ганц удаа болдог Нагоя башё Токиод явагдана гэхээр Нагоя хотын бөх сонирхогчдод тун харамсалтай зүйл. Коронавирусний аюулыг даван туулсны дараа дахин Нагояд очно гэдэгтээ итгэлтэй байна.
 


Ёкозүна Какүрюү: Одоо бидний чадах зүйл бол бэлтгэлээ л хийх явдал. Бэлтгэлээ л хийнэ.
 


Озэки Такакэйшёо: Сүмогийн ордны хувцас солих, бие халаах өрөө Засгийн газраас тавьж байгаа бөөгнөрөхгүй, битүү орчин үүсгэхгүй, зай барих гэсэн гурван шаардлагыг хангахгүй.
 


Озэки Асанояма: Долоодугаар сарын тэмцээндээ бэлтгэх л үлдлээ. Токиод халдварын тохиолдол маш их байна. Бид ч халдвар авах магадлалтай аюултай үе ирээд байна.
 


Шибатаяма ояката: Ояката, бөхчүүдээс халдвар илэрсэн болохоор Зуны тэмцээнийг цуцалж байгаа хэрэг биш гэдгийг сайн ойлгоорой. Биед хүрэх бэлтгэлийг хийх эсэхээ дэвжээний багш нар өөрсдөө шийднэ. Өглөө, орой бөхчүүдийн халууныг хэмжинэ. Халуунтай хүн гарвал маргааш нь бэлтгэл хийхийг хориглоно. Олон бөхтэй дэвжээнд бүгд бүтэн өдөр маск зүүх ёстой. Боломжийн хэрээр хоолыг тус тусдаа идэх хэрэгтэй. Хоол идэхдээ ярьж болохгүй. Уг нь бэлтгэл хийж байхдаа ч амны хаалт зүүмээр байгаа. Амны хаалтаа авах тохиолдолд бүгд маск дээрээ нэрээ бичиж, солихгүй байх.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(39.7.56.96) 2020 оны 05 сарын 05

Eh orondo joohon handiv ugch chadahgui amisgaa

0  |  0
О(202.21.108.254) 2020 оны 05 сарын 05

Дебил

0  |  0
Top