Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс "Хэвлэлийн эрх чөлөө ба Эрүүгийн хууль" хэлэлцүүлгийг яг одоо ТВ5 телевизийн байранд зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт МСНЭ, Улсын прокурорын ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар болон сэтгүүлч, редакторуудын төлөөлөл оролцож байна.
Хэлэлцүүлгийн эцсийн зорилго: Хэвлэлийн эрх чөлөө ба Эрүүгийн хууль
БИЧЛЭГ ҮЗЭХ
Хэлэлцүүлгийн оролцогчид
Хэлэлцүүлгийг ТВ5 телевиз, ТВ8 телевиз, UBS телевиз, “Малчин” телевиз, “Өлзий” телевиз, “Seven” телевиз ШУУД дамжуулж байна.
Хэлэлцүүлэгт холбоотой баримтууд
-Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль УИХ-аас 2020 оны 1 дүгээр сарын 10-нд батлагдаж, 2 сарын 23-наас хэрэгжиж эхэлснээр 13.14 зүйл буюу худал мэдээ тараах заалт хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн.
-Эрүүгийн хуулийн дээрх заалт хэрэгжиж эхэлсэн ч Иргэний хуулиар сэтгүүлчдийг шүүхэд өгөх кэйс нэмэгдэж байна гэж ажиглагдаж байгаа.
-Зөрчлийн хуулиар шийдэгддэг байсантай харьцуулбал гомдол маргааныг шалгах процесс илүү хамгаалалттай болсон. Мөрдөн байцаагч ажилладаг, шүүхээр эцсийн шийдвэр гардаг болсон гээд эрх зүйн талаасаа илүү хамгаалалттай болсон ч хуулийг гуйвуулан хэрэглэх, сэтгүүлчийг тулган шаардах, эх сурвалжийг шаардах зэрэг асуудал үүсч байна.
-Эрүүгийн хуулиар хэргийг шалгахад мөрдөн байцаагч оролцоно. Харин иргэний хуулиар шүүхээр шийдвэрлэвэл хоёр тал өөрсдийнхөө гэм буруугүйг нотолно. Гомдол гаргаж байгаа тал мөрдөн байцаагчийг асуудалд оролцуулахгүй байх ашиг сонирхолтой байгаа учраас Иргэний хуулиар шууд шүүхэд өгдөг бололтой.
-Улсын дээд шүүх хуулийн хэрэглээний тайлбар гаргах эрхтэй. Гэхдээ одоогоор Эрүүгийн хуулиар шүүхээр шийдэгдсэн хэрэг байхгүй байна. Хуулийг олон янз хэрэглэж байгаа тохиолдолд шүүх тайлбар гаргадаг. Гэхдээ бид Улсын дээд шүүхэд МСНЭ-ээс тайлбар гаргаж өгнө үү гэсэн хүсэлт гаргах эрх байгаа.
-Зөрчлийн хууль, Иргэний хууль, Эрүүгийн хууль гээд сэтгүүлчид янз бүрийн кэйстэй байна.
-МСНЭ өнгөрсөн хоёр жилд 10 гаруй сэтгүүлчийн 20 гаруй Зөрчлийн хэрэгт өмгөөлөл үзүүлж, 200 гаруй сая төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлүүлсэн.
Сэтгэгдэл ( 0 )