“Хотоо соёлтой болгоё. Соёлтой хотод амьдрах гоё” уриан дор явагдаж буй олон нийтийн аяныг дэмжин Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирал А.Базархандаевын шийдвэрээр РЦНК-гийн гаднах ил талбайд хүүхдийн тоглоомын таван хотхоныг байгуулахаар болжээ. Эхний тоглоомуудыг суурилуулж эхлээд байгаа аж.
Монгол талаас хувийн хэвшлийнхнийг төлөөлөн “Ургамлын Далай” ХХК уг төсөл дээр ажиллах болсноор талууд хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зуралцжээ.
Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийг түшиглэн Монголд орос хэл, соёл, боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор өргөн цар хүрээний соёл боловсролын арга хэмжээг уг хотхонууд дээр зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ.
Хүүхдийн тоглоомон хотхон жилийн турш байнга шинэчлэгдэж байх аж.


Сэтгэгдэл ( 2 )
neg l chanargui batalgaagui huvanzar umnuud hiih heregui shyydee...
hoeriin holrond um bitgii hiigeechee nogoon um avchraad devseed yahavdee…hiih shig hiij hyyhed hogshidgui ochdog gazar boloh estoi, tegeedch tom hyngui hyyhdiin togloon gej baihgui harj handah estoi !!!