2020 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
ТАНЫ АНХААРАЛД
Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1981-2010 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлнэ.
Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 00-аас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ.
Сар, улирлын урьдчилсан мэдээний талаар лавлах бол Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн 11-326606 утсаар холбогдох болон "Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн “Орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтэс" -ээс тодруулах боломжтой.
ЗӨВЛӨМЖ
Дөрөвдүгээр сарын 17-ны байдлаар 7 аймгийн 23 суманд 31 удаагийн ой хээрийн түймэр гарсан байна. Мөн 23-ны байдлаар Булган аймгийн Хутаг-Өндөр, Сэлэнгэ аймгийн Хушаат, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумуудад тус тус ой хээрийн түймэртэй байна. Иймд та бүхнийг хаврын хуурайшилтын үеэр ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.
Дөрөвдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлыг ерөнхийд нь дүгнэвэл Монгол орны ихэнх гол мөрөн мөснөөс бүрэн чөлөөлөгдсөн хэдий ч зарим голын эхээр битүү мөсөн бүрхүүлтэй хаврын мөсний үзэгдэл идэвхжиж эхэлсэн байна. Цаашид цаг агаарын дулааралтай уялдан гол мөрний үлдэгдэл мөс хайлж, мөсний нягт багасан мөс өргөгдөн хэврэгших тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Уур амьсгалын тойм
Тавдугаар сарын агаарын темперaтурын ОЖД нь Баян-Өлгий, Завхан, Хөвсгөлийн ихэнх нутгаар, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хойд хэсгээр 4 градус хүйтнээс 8 градус дулаан, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Дорноговь, Өмнөговийн нутгaaр 14-20 градус, бусaд нутгaaр 8-14 градус дулаан бaйдaг (Зурaг 1).
Зураг 1. 5-р сарын агаарын температурын ОЖД, [ 0С].
Тавдугаар сард агаарын дундаж температур сүүлийн жилүүдэд, ялангуяа 2017-2018 онуудад хамгийн дулаан буюу олон жилийн дунджаас 20С-аар дулаарч, өдөртөө төв, зүүн, говийн аймгуудын нутгаар 31-360С хүрч халж байв. Харин 2014-2016, 2019 онуудад ОЖД-аас 0.5-1.0 0С-аар хүйтэн байсан байна. (Зурaг 2).
Зураг 2. 5-р сарын температурын олон жилийн явц [Улаан – ОЖД-аас дулаан, хөх – ОЖД-аас хүйтэн]
Олон жилийн дунджаар Баянхонгор, Дундговийн өмнөд хэсгээр, Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Дорноговийн нутгаар 4 – 10 мм, Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 20 – 25 мм, бусад нутгаар 11-19 мм хур тунадас ордог (Зурaг 3).
Зураг 3. 5 – р сарын нийлбэр хур тунадасны ОЖД, [мм].
Зарим жил олон жилийн дунджаас хэд дахин их болон бага хур тунадас орох тохиолдол цөөнгүй байдаг. Тухайлбал, 1979-1986, 1994, 1996,1998, 2017, 2018 онуудад ихэнх нутгаар дунджаас харьцангуй бага хур тунадас орж хуурайшилт ихтэй байсан бол 1988, 2002, 2003, 2014, 2016 онуудад зарим нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон байна (Зурaг 4).
Зураг 4. 5-р сарын нийлбэр хур тунадасны олон жилийн явц [Ногоон – ОЖД-аас ахиу, шар – ОЖД-аас бага]
Тавдугаар сард салхины хурд 15 м/с-ээс дээш ширүүсч шороон шуурга шуурах тохиолдол олон жилийн дунджаар говь болон зүүн зүгийн нутгаар 10-15, бусад нутгаар 5-7 удаа ажиглагддаг. Сүүлийн жилүүдэд ажиглагдсан салхины хамгийн их хурд 1991 онд Увс, Говь-Алтайн нутгаар 28-34 м/с, 1993, 1996 онд Говь-Алтай, Өвөрхангай, Хэнтэй, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговийн нутгаар 34-40 м/с хүртэл ширүүсч хүчтэй шороон болон цасан шуурга шуурч иргэд, аж ахуйн байгууллагуудад ихээхэн хэмжээний хохирол учруулж байжээ.
2019 оны тавдугаар сарын цочир хүйтэрсэн хугацааг харахад уулархаг нутгаар 25-30-ны хооронд, говийн нутгаар 12-20-ны хооронд, бусад нутгаар 21-24-ний хооронд тавдугаар сарын хамгийн сүүлийн цочир хүйтрэлт болсон байна (Зурaг 5).
Зураг 5. 2019 оны 5-р сарын цочир хүйтэрсэн сүүлийн хугацаа , [ 0С].
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ОЖД-аас нийт нутгаар дулаан (Зураг 7), хур тунадас Увс аймгийн ихэнх нутаг, Завхан аймгийн хойд, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар ОЖД–аас бага байна (Зураг 8).
Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 9) – д харуулав. Хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гурав дугаар арав хоногийн сүүлчээр өмнөх үеэсээ хүйтэрнэ, харин нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үеэр өмнөх үеэсээ 2-5°С – аар дулаарна. Хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна. Салхи нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар 12-14м/с, Алтайн уулархаг нутгаар зарим үед 18-24 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.
Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ОЖД–аас нийт нутгаар дулаан (Зураг 7), хур тунадас Хөвсгөл аймгийн баруун хэсгээр ОЖД-ийн орчим, бусад нутгаар ОЖД–аас бага байна (Зураг 8).
Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 10)- д харуулав. Хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар хоногийн эхэн болон сүүлчээр өмнөх үеэсээ хүйтэрнэ, харин хоёрдугаар болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр өмнөх үеэсээ 2-5°С – аар дулаарна. Хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар хур тунадас орж, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй. Салхи нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар 14-16м/с, нутгийн өмнөд хэсгээр түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ОЖД-аас нийт нутгаар дулаан (Зураг 7), хур тунадас нийт нутгаар ОЖД–аас бага байна (Зураг 8).
Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 11)-д харуулав. Нэгдүгээр арав хоногийн дунд ба сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр өмнөх үеэсээ хүйтэрнэ, харин хоёр ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр өмнөх үеэсээ 2-5°С – аар дулаарна. Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр, гуравдугаар арав хоногийн эхэнд зарим газраар хур тунадас орох төлөвтэй. Салхи нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар 14-16 м/с, зарим үед түр зуур 18-20 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ОЖД–аас нийт нутгаар дулаан (Зураг 7), хур тунадас нийт нутгаар ОЖД–аас бага байна (Зураг 8).
Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 12) – д харуулав. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн үеэр өмнөх үеэсээ хүйтэрнэ, харин хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ихэнх нутгаар дулаарна. Нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үеэр зарим газраар хур тунадас орох төлөвтэй. Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр ихэнх нутгаар 14-16 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор зарим үед 20-24 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй.
Зураг 9. Баруун аймгуудын нутгийн 2020 оны 5-р сарын температур, хур тунадасны явц
Зураг 10. Төвийн аймгуудын нутгийн 2020 оны 5-р сарын температур, хур тунадасны явц
Зураг 11. Зүүн аймгуудын нутгийн 2020 оны 5-р сарын температур, хур тунадасны явц
Зураг 12. Говийн аймгуудын нутгийн 2020 оны 5-р сарын температур, хур тунадасны явц
Эх сурвалж: ЦУОШГ
Сэтгэгдэл ( 1 )
5 сард хур тунадас орохгүй гэсэн шүү , энэ зун ган гачиг болох магадлалтай