ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 27

Өнөөдөр 2020.04.27. Энэ оны 117 дахь өдөр бол он дуусахад 249 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 41 минутад мандлаа. 19 цаг 59 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 22 хэм, шөнөдөө 2 хэмийн дулаан. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Иранд Аюулгүй тээврийн өдөр бол ОХУ-д Парламентын, Словенид Эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг бослогыг дурсах, Якутад Бүгд найрамдах улсын, Молдавд Төрийн далбааны, Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад Эрх чөлөөний, Сьерра-Леоне, Тогод Тусгаар тогтнолын өдөр юм.

Энэ өдөр Францын жүжигчин Анук Эме, Англи, Америкийн дуучин, жүжигчин Шина Истон, Оросын дуучин, хөгжмийн зохиолч Стас Михайлов, Их Британийн жүжигчин, Алтан бөмбөрцгийн шагналт Салли Хокинс, Оросын теннисчин Динара Сафина, Нидерландын хаан Виллем-Александер, Испанийн хөл бөмбөгч Исаак Куенка зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1965: БНМАУ, Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоов.

2013 оны дөрөвдүгээр сарын 27-29-нд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал Улаанбаатар хотод болжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1945: Дэлхийн хоёрдугаар дайн: Германы цэргүүдийг Финландын Лапландаас гаргажээ.

1960: Того улс НҮБ-ын дэмжлэгтэйгээр Францаас тусгаар тогтнов.

1961: Африкийн Сьерра-Леоне улс Их Британиас тусгаар тогтножээ.

1967: Канадын Монтриал хотод дэлхийн үзэсгэлэн яармаг нээгдэв.

1981: Компьютерийн маус үйлдвэрээс гарчээ.

1992: Югославын холбооны бүгд найрамдах улсын бүрэлдэхүүнд байсан Серби, Монтенегро улсууд тусгаар тогтнов.

Энэ өдөр үс засуулбал бие эрхтний хүч сайжирна гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр луу, бич жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Энэ өдөр лус тахих, хүүхэд үрчилж авах, урлан бүтээхэд сайн бол архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэ. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа. Хол газар явах бол зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top